"Украиныг авар" бичигтэй футболка өмссөн эр тоглолтыг тасалдуулжээ

Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Н группийн тоглолт даваа гарагийн үдэш Португали, Уругвайн багуудын тоглолтоор үргэлжлэх үед олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал болжээ.
МАТЧ телевизийн мэдээлснээр, тоглолтын үеэр нэгэн хөгжөөн дэмжигч талбай руу гүйн гарч ирснээр тоглолт хэсэгхэн саатсан байна. Тэрбээр гартаа ЛГБТ хүмүүсийг дэмждэгийн илэрхийлэл болох солонгон далбаа барьсан бол түүний өмссөн футболка дээр "Украиныг авар" гэсэн бичиг байсан аж.
Түүнийг ийнхүү гүйн гарч ирснээс хойш нэг их удалгүй талбайгаас гаргаж, тоглолт эхэлсэн бөгөөд Португали,Уругвайн шигшээ багуудын тоглолт 2:0 харьцаатайгаар, португалчуудын ялалтаар өндөрлөжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ