БНХАУ Шэньжоу-15 сансрын хөлгийг хөөргөнө
2022-11-29

Гурван сансрын нисэгчийн бүрэлдэхүүн бүхий экипажтай "Шэньжоу-15" сансрын хөлөг мягмар гарагт Хятадын "Тяньгун" тойрог замын станц руу хөөрнө гэж Хятадын Жолоодлогот сансрын нислэгийн хөтөлбөрийн удирдах газар мэдээллээ. 

 

Сансрын хөлгийг 11 дүгээр сарын 29-ний 23:08 цагт Жюцюань дахь сансрын буудлаас "Чанжэн-2F" пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар хөөргөх аж. Энэ хөлгөөр Фэй Жюньлун, Дэн Чинмин, Жан Лу гэсэн гурван сансрын нисэгч станцыг зорих аж. Улмаар сансрын нисэгчид 40 гаруй эрдэм шинжилгээний болон техникийн туршилт хийж, 3-4 удаа задгай сансарт ажиллах юм байна.

 

Хөлгийн багийн ахлагч Фэй Жюньлуны хувьд энэ нь хоёр дахь удаагийн нислэг аж. Тэрбээр анх 2005 онд "Шэньжоу-6" хөлгийн багийн ахлагчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Харин Дэн Цинмин, Жан Лу нар анх удаа сансарт нисэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин