ТикТок Катар-2022 ДАШТ-ийг дамжуулах эрх авчээ

Хятадын ТикТок олон нийтийн сүлжээ Катарт болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дамжуулах эрх авчээ. Өмнө нь Хятадад тэмцээн дамжуулах эрхийг гагцхүү телевизийн сувгууд эсвэл видеопорталууд авч байсан аж.
SCMP сонины мэдээлснээр, ТикТок Хятадын ССTV-д нэг тэрбум юань буюу 139 сая доллартай тэнцэх мөнгө төлж, тэмцээн дамжуулах эрхийг авчээ. Ингэснээр ТикТок Катар-2022-ыг үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.
ТикТок ийнхүү тэмцээн дамжуулах эрх авсан нь тэмцээнийг төлбөртэй үзүүлдэг бусад видеопорталуудын орлогод нөлөөлж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа аж. Харин ТикТок дээр хөлбөмбөгийн ДАШТ ихээхэн эрэлттэй сэдэв болсон тул компанийн удирдлагууд асар өндөр үнэ төлөн ийнхүү дамжуулах эрхийг авсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ