Киевт эрчим хүч тасалдаж байгаагийн улмаас зам тээврийн ослоор амиа алдах хүний тоо нэмэгджээ

Оросын арми 10 дугаар сараас эхлэн Украины эрчим хүчний объектуудад пуужингаар цохилт өгч байгаагийн улмаас Украин даяар эрчим хүч байнга тасалдах болсон юм. Эрчим хүчний тасалдлын улмаас усан хангамж ч тасалдаж, Украины иргэд харанхуй, ундны усгүй нөхцөлд удаан амьдарч байна.
Цахилгаан эрчим хүчгүй болсон Украины хотуудад үдшийн цагаар гэрэл асахгүй, замын гэрэлтүүлэг ажиллахгүй байгаа тул зам тээврийн ослын улмаас амиа алдах хүний тоо зургаа дахин нэмэгдсэн гэж Киевийн Цагдаагийн газрын төлөөлөгч Андрей Молокоедов мэдэгдсэнийг ВВС агентлаг дамжуулжээ.
Түүний өгүүлснээр, явган хүний гарц дээр зам тээврийн осол гарах тохиолдол хоёр дахин нэмэгдсэн байна. Тиймээс Киевийн эрх баригчид зам дээр нэмэлт замын тэмдгүүдийг суурилуулж байгаа аж. Түүнчлэн уулзварууд дээр зохицуулагч ажиллуулах болжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ