Нидерландын шигшээ багийн дасгалжуулагч 84 жилийн өмнө тогтоогдсон дээд амжилтыг эвдлээ

Нидерландын шигшээ баг Катар дахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн гуравдугаар шатанд Катарын багийг хожсоноор дасгалжуулагч Луи ван Гал шинэ дээд амжилт тогтоожээ. Энэ талаар Чемпионат мэдээлсэн байна.
Өдгөө 71 настай дасгалжуулагч Луи ван Гал дараалан арав дахь тэмцээнээ ялагдалгүй өнгөрөөжээ. Ингэснээр тэрбээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Түүнээс өмнө Италийн шигшээ багийн дасгалжуулагч Витторио Поццо дээд амжилтыг тогтоож байсан бөгөөд тэрбээр 1934 -1938 оны хооронд найман ялалт, нэг хайнцсан үзүүлэлттэйгээр дээд амжилтын эзэн болж байжээ.
Катар-2022-т Катарын шигшээ баг гурвантаа ялалт байгуулж, плэй-оффт шалгарсан юм. Энэ багийнхны дараагийн тоглолт 12 дугаар сарын гуравны өдөр болох бөгөөд нидерландчууд америкчуудын эсрэг тоглох юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ