Дэлхийн банк: Украиныг сэргээн босгоход 350 тэрбум доллар шаардлагатай

Украин дахь байлдааны ажиллагаа дууссаны дараа энэ улсыг сэргээн босгох зардал 349 тэрбум долларыг давна гэж Дэлхийн банкны Ерөнхийлөгч Дэвид Мэлпас мэдэгджээ. Түүний өгүүлснээр, ихэнх зардал Украины дэд бүтцийг сэргээн босгоход шаардлагатай аж.
Хэдийгээр Украинд үзүүлэх тусламжийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч дэлхийн орнууд энэ оронд туслахаас "залхаагүй хэмээн Мэлпас онцолсон байна. Дэлхийн банк одоогоор 18 тэрбум долларын тусламжийг Украинд үзүүлээд байгаа юм.
Тодруулбал, 10 дугаар сард Их Британийн гаргасан баталгаагаар 500 сая долларыг Украинд шилжүүлсэн. Олон улсын зүгээс ихээхэн хэмжээний тусламж үзүүлж байгаа ч Украинд сар бүр 4-5 тэрбум долларын тусламж шаардлагатай гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ