Украин Оростой хийж буй дайнд 13 мянган цэргээ алдсан

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "цэргийн тусгай ажиллагаа" эхлүүлэх тушаал өгснөөр тус улсын арми хөрш орныхоо нутаг руу цөмрөн орсон юм. Ингээд дайн эхэлж, 10 сарын нүүрийг үзээд байна.
Энэ хугацаанд Украины талаас 13 мянга орчим цэрэг амиа алджээ. Ийм мэдэгдлийг Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүний зөвлөх Михаил Подоляк хийснийг ВВС агентлаг дамжуулсан байна.
"Ерөнхий штабаас өгсөн албан ёсны мэдээллээр Украины армийн бие бүрэлдэхүүний хохирол 10-13 мянга орчим байна. Өөрөөр хэлбэл бид амь үрэгдсэн хүмүүсийнхээ тоог ил тод зарлаж байна" хэмээн Подоляк мэдэгджээ.
Подолякийн өгүүлснээр, цэргүүд шархдсаны улмаас Украины арми ихээхэн хохирол амсаж байгаа гэнэ. Энгийн иргэдийн тухайд одоогоор тодорхой тоо гаргах боломжгүй, эзлэн түрэмгийлэгдсэн нутгаас мэдээлэл авах боломжгүй тул бодит тоо гаргах боломжгүй байгааг Подоляк онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ