Байден Макронд толь бэлэглэжээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-д айлчилах үеэр Жо Байден түүнд толь бэлэглэж, хариуд нь Макрон пянз бэлэглэжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Макронд бэлэглэсэн гар хийцийн толины хүрээг Цагаан ордны нутаг дэвсгэрт ургаж байсан модоор урлажээ. Түүнчлэн Америкийн уран бүтээлчдийн пянз, Эдисоны зохион бүтээсэн анхны фонографын оюуны өмчийн гэрчилгээний архивын хуулбарыг бэлэглэсэн байна. Харин Францын тэргүүн хатагтайд алт, маргадаар урласан гоёл бэлэглэжээ.
Харин Макрон Жо Байден, Жилл Байден нарт пянз, 1966 оны "Эрэгтэй бас эмэгтэй" киноны дууны эх хувьтай CD-г бэлэглэсэн байна. Энэ киног Байден анхны болзоон дээрээ үзэж байсан гэдэг. Тиймээс энэ киноны дуутай CD-г бэлэг болгон сонгожээ. Түүнчлэн, хоёр орны анхны түүхэн харилцааг бэлгэдэгч Christof-ын аягыг бэлэглэсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ