Хятадад эсэргүүцэгчид ковидын тусгаарлалтын төвийг шатаажээ

Хятадын Ланьжоу хотод ковидын халдвартай хүмүүсийг тусгаарладаг нэгэн төвийг эсэргүүцэгчид шатаажээ. Энэ түймрийн бичлэгийг Reddit сүлжээний хэрэглэгч нийтэлсэн байна. Гэхдээ энэ түймэр чухам хэзээ гарсан талаарх мэдээлэл тодорхойгүй байна.
"Хятадын Ланьжоу хотын тусгаарлалтын төвийг шатаасан" хэмээн бичлэгийг нийтэлсэн хэрэглэгч өгүүлжээ.
Түүнчлэн El American медиа-платформын ерөнхий редактор, Твиттерт 36 мянган дагагчтай Бэн Кью ч мөн ийм дүрс бичлэг нийтэлсэн байна. Түүний өгүүлснээр, Хятадад ковидын хязгаарлалтыг цуцлахыг шаардсан олон нийтийн эсэргүүцэл дэгдэж байх үед тусгаарлалтын төвд гал гарчээ.
Эргэн сануулахад, Хятадын Үрүмч хотод орон сууцны барилгад гал гарч, 10 хүн амиа алдсан нь өнгөрсөн долоо хоногт Хятадын олон хотод эсэргүүцэл дэгдэх шалтгаан болж байлаа. Үүний дараа Хятадын мужуудын эрх баригчид хязгаарлалтыг сулруулахаар болж, нийтийн тээврийн үйлчилгээг сэргээж эхэлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ