Зеленский АНУ-д айлчилж, Байдентай уулзана
2022-12-21

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 12 дугаар сарын 21-ний өдөр АНУ-д айлчилж, Капитолид зочилно эгж Punchbowl News мэдээлжээ. Энэ айлчлал болвол зэвсэгт сөргөлдөөн эхэлснээс хойш Украины Ерөнхийлөгч анх удаа гадаад айлчлал хийж байгаа тохиолдол болох юм. 

 

Axios хэвлэл холбогдох эх сурвалжтайгаар мэдээлэхдээ, Украины Ерөнхийлөгчийн айлчлалд Америкийн парламент бэлдэж байгаа, айлчлал энэ долоо хоногт болно хэмээн онцолсон байна. Айлчлалд зориулан Вашингтоны цагдаагийн газар аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж байгаа хэмээн эх сурвалж мэдээлжээ. Харин CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 12 дугаар сарын 21-ний өдөр Зеленскийг Цагаан ордонд хүлээн авах гэнэ.

 

Энд дуулгахад, Володимир Зеленский дайн эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Украины нутаг дэвсгэрийг орхин гараагүй юм. Тэрбээр олон улсын хурал чуулганд гагцхүү цахимаар оролцож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
urvagch
2022-12-21