Тувад энэ долоо хоногт согтууруулах ундаа худалдахыг хоригложээ
2023-01-02

Тувагийн эрх баригчид 2022 оны 12 дугаар сарын 31-нээс 2023 оны нэгдүгээр сарын наймныг дуустал согтууруулах ундаа худалдахыг хоригложээ. Энэ талаар Тувагийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Долоо хоногийн хугацаанд согтууруулах ундаа худалдахыг хориглосон нь "нийгмийн эмх журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах" зорилготой хэмээн тайлбарлажээ. Түүнчлэн энэ журмын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор сайн дурын эргүүлүүдийг ажиллуулж эхэлсэн байна. 

 

Энд дуулгахад, Тува улс Оросын хамгийн буурай хөгжилтэй бүс нутгуудын тоонд багтдаг. 2022 оны 10 дугаар сард гаргасан мэдээллээр, Тува хамгийн их гэмт хэрэг гардаг 10 бүс нутгийн тоонд багтаж байв. Түүнчлэн нэг хүнд ноогдох хүн амины хэргийн тоо нэн өндөр тул Кызыл хотыг Оросын хамгийн аюултай хотоор нэрлэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зөв шүү:
Согтчихоод Пүүжгээ ахыг минь хараана
2023-01-02