WP: Украины талд 3000 орчим хөлсний цэрэг дайтаж байгаа
2023-01-20

Орос, Украины дайнд Украины талд 1000-3000 орчим гадаадын хөлсний цэрэг байлдаж байгаа гэж The Washington Post сонин мэдээлжээ. Энэ нь шинжээчид ойролцоогоор тоймлон гаргасан мэдээлэл гэж онцолсон байна.

 

Түүнчлэн, Украины талд 50 гаруй орны 20 мянган хөлсний цэрэг дайтаж байгаа талаарх мэдээллийг өнгөрсөн оны хавар Украины албан тушаалтнууд  өгч байсныг онцолжээ.

 

Энд дуулгахад, Соледарын төлөөх тулаанд дан гадаадын хөлсний цэргүүдээс бүрдсэн батальонууд Украины талаас дайтаж байгаа талаар Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Ардын сэргийлэхийн газар мэдэгдэж байв. Ингэснээр барууны орнууд Киевт өгсөн зэвсэглэлээ хадгалж үлдэх зорилготой байж магадгүй гэж шинжээчид таамаглажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-01-20