Фристайлын дэлхийн аварга Японд нуранганд даруулж амиа алджээ
2023-01-31

2015 онд хафпайп төрөлд фристайлын дэлхийн аварга болж байсан АНУ-ын иргэн Кайл Смейн Японы Нагано мужид цасан нуранганд даруулж амиа алджээ. Энэ талаар Таимс мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нагано мужийн амралтын газарт  31 настай Кайл Смейн Австрийн цаначны хамтаар 2469 метр өндөртэй уулнаас гулгаж байсан гэнэ. Тэднийг гулгах үед цас нурж, улмаар хоёул амиа алджээ. 

 

Цасан нуранганд дарагдаж амиа алдсан хүмүүсийн нэрсийг Японы цагдаагийнхан зарлаагүй ч нэг нь Японд ажлаар ирсэн АНУ-ын тамирчин Смейн, нөгөө нь Австрийн цаначин байсан гэж Mountain Gazette мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зүйл гэнэ үү өмхий нойлын ногоон тэг чинь
2023-02-01
achui dee
2023-01-31
цасан нуранги гэж зүйл байхгүй, цасан уруй гэж байна.
2023-01-31
Зүйл гэнэ үү өмхий нойлын ногоон тэг чинь