БНХАУ сансрын хогийг зайлуулахад хиймэл оюун ухаан ашиглана
2023-02-09

Хятад улс сансрын хогийг зайлуулах  ажилд хиймэл оюун ухаан ашиглахаар төлөвлөж байгаа аж. Энэ талаар холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Жэнминь жибао сонин мэдээлжээ.

 

Тодруулбал, сансарт хиймэл оюун ухааны технологийн ашиглах боломжтой эсэхийг Хятадын судлаачид судалж байгаа аж. Энэ төслийг Шэньси мужийн Сиань хот дахь Хиймэл дагуулын удирдлагын төвтэй холбоотой улсын төв лабараторид бэлтгэжээ.

 

Лаборатори сансрын мөргөлдөөнөөс сэргийлэх, сансрын хогны хэмжээг багасгах талаар судалж байгаа аж. Энэ салбарын судалгаа ихээхэн хүндрэлтэй асуудлуудтай тулгардаг, тэр дундаа нэгж хугацаанд асар их хогны хэсгүүд нисэж ирдэг тул судалгаа хийхэд бэрхшээлтэй байдгийг эрдэмтэд онцолжээ. Харин хиймэл оюун ухаан ашигласнаар сансрын хогны чиглэл, хурдыг урьдаас тооцоолох боломжтой гэж үзэж байгаа юм байна. 

 

Энд дуулгахад, хүний үйл ажиллагааны дүнд үүссэн сансрын хог нь сансар судлалд ихээхэн саад, ноцтой аюул заналхийлдэг юм. Судлаачдын тооцоолсноор, сансар судлалын түүхэнд сансрын хогоос үүдэлтэй ноцтой үр дагавар дагуулсан 640 гаруй хэрэг явдал гарч байжээ. Сансарт 10 сантиметрээс дээш хэмжээтэй 30 мянга гаруй хэлтэрхий, олон зуун сая жижиг хэлтэрхий нисэж явдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин