Ши Жинпиний айлчлал: Биелсэн болон үл биелсэн таамаглалууд
2023-03-22

Ши Жинпинь БНХАУ-ын даргаар гурав дахь удаагаа сонгогдсоныхоо дараа болон Украинд дайн эхэлснээс хойш анх удаа ОХУ-д төрийн айлчлал хийхээр гуравдугаар сарын 20-ны өдөр Москва хотноо хүрэлцэн очсон юм. Ирсэн өдрөө Путинтэй албан бус уулзалт хийсэн тэрбээр гуравдугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин болон Ерөнхийлөгч Владимир Путин нартай албан ёсны хэлэлцээ хийлээ. Тэд хоёр орны хамтын ажиллагаа болон Орос, Украины дайны сэдвийг ч хэлэлцсэн байна.

 

Хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцов

 

Хоёр өдрийн хэлэлцээрийн дүнгээр Орос, Хятад улс "шинэ эринд иж бүрэн түншлэлийн харилцаа, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх" тухай хамтарсан мэдэгдэл, 2030 он хүртэл эдийн засгийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг хөгжүүлэх төлөвлөгөөний тухай мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Түүнчлэн Путин, Ши Жинпинь нар төрөл бүрийн салбарт хамтран ажиллахтай холбоотой хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн юм.

 

БНХАУ-ын дарга Москвад хийх айлчлал нь анхнаасаа л олон улсын анхаарал татаж байсан нь санаандгүй хэрэг биш. Ши Жинпинь Орос, Украины дайн эхэлснээс хойш анх удаа Москвад айлчилж байгаа нь энэ юм. Тиймдээ ч дайн үргэлжлэх эсвэл дуусах эсэх нь Бээжингийн байр сууринаас ихээхэн хамаарна гэж ажиглагчид үзэж байв.

 

Оросын эсрэг барууны орнууд өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ тавьсны дараа Орос Хятадаас хамаарах байдал улам бүр нэмэгдсэн юм. Ажиглагчдын үзэж байгаагаар Хятади болон энэ улсын дарга Ши Жинпинээс Оросын эдийн засгийн боломж, тэр дундаа дайныг үргэлжлүүлж чадах эсэх нь ихээхэн хамаарах болсон байна.

 

Биелсэн болон үл биелсэн таамаглалууд

 

Ши Жинпиний айлчлалын өмнө шинжээчид энэ айлчлалтай холбоотой төрөл бүрийн таамаглал дэвшүүлж байлаа. Өөдрөгөөр бодсон нэгэн нь Ши Жинпинь Орост болзол тулгаж, Путинийг дайнаа зогсоохыг ятгаж дөнгөнө гэж үзэж байлаа.

 

Тэд ийн үзэх болсноо өнөөгийн дайнаас Хятад ихээхэн хохирол амсаж байгаатай холбоотой тайлбарлаж байв. Тухайлбал Хятадын бараа бүтээгдэхүүн Европ руу хүрэх гарц хаагдаж, багагүй алдагдал хүлээж байгааг шинжээчид онцолж байв. Түүнчлэн Орост айлчлал хийснийхээ дараа Ши Жинпинь Володимир Зеленскийтэй утсаар хэлэлцээ хийж магадгүй гэсэн мэдээлэл дээрх таамаглалд улам хүч нэмж байв.

 

Хятад улс энхийг сахиулагчийн үүргийг дахин гүйцэтгэх сонирхолтой байгаа гэж шинжээчид таамаглаж байлаа. Саяхан, эртний өрсөлдөгчид болох саудын Араб, Ираны хооронд дипломат харилцааг сэргээж дөнгөсөн Хятад улс энэ амжилтаа бататгахыг хичээнэ гэж шинжээчид үзэж байсан юм. 

 

Харин өөр нэг хэсэг нь Хятад улс Орост туслахыг хичээх байх гэж таамаглаж байлаа. Тэр дундаа Орост нэн хэрэгцээтэй байгаа зэвсэг, хоригт орсон бүтээгдэхүүнийг нийлүүлж болзошгүй гэж үзэж байсан юм.

 

Айлчлалын дүнгээс харахад, Ши Жинпинь Путинийг буланд шахаагүй нь илт.

 

Хятад доройтсон Оросыг ашиглана 

Хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээ гурван цаг орчим үргэлжилжээ. Хэлэлцээрийн дүнгээр хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм. 

 

Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс өмнө нь нээгдсэн боломжууд, хүч нь доройтсон Путиний Оросыг ашиглах эрмэлзэлтэй байгаа аж. Хятад улс Оросын хий, газрын тос, ашигт малтмалыг авах сонирхолтой байгаа. Тухайлбал, сүүлийн 10 жилд Хятадад хийн эрэлт жилд 11 хувиар өсчээ. Харин Оросын тухайд, хоригт орсноосоо хойш байгалийн хийнээс ашиг олох нь багасч, 2021 онд 175 тэрбум кубметр хийж зарж байсан "Газпром" 2022 онд 85 тэрбум кубметрийг борлуулсан нь бараг хоёр дахин буурсан үзүүлэлт юм.

 

Ийнхүү байгалийн хийн борлулулалт буурсан нь цэргийн зардлыг ч санхүүжүүлж байгаа Оросын төсөвт ихээхэн цохилт өгсөн. Тиймдээ ч Москва бүтээгдэхүүнээ борлуулах өөр зах зээл хайж байгаа юм. Яг энэ тал дээр Орос, Хятадын ашиг сонирхол нэгдэж байгаа гэхэд болно. ОХУ нүүр тулсан өнөөгийн нөхцөл байдлын ачаар БНХАУ үнийн бодлогоо өөрсдөө тогтоон, Газрпромоос байгалийн хийг хямд худалдан авах боломжтой болж байгаа юм. Бусад салбаруудад ч мөн ийм зураглал ажиглагдаж байна. Орос улс Хятадаас хамаарах нь улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд Хятад ч энэ боломжийг алдахгүй ашиглах эрмэлзэлтэй байгаа нь илт. Тиймдээ ч хэлэлцээрийн дүнгээр эдийн засгийн хамтын ажиллагаа болон ирээдүйн томоохон төлөвлөгөөний талаар зарласан юм.

 

Украин дахь дайн

 

Украинд өрнөж буй дайны тал дээр Ши Жинпинь мэдэгдэл хийхдээ Орос, Украины хямралыг зохицуулах асуудал дээр БНХАУ НҮБ-ын Дүрмийг баримтална хэмээн онцолсон юм. Ийм байр суурийг өмнө нь Хятадын тал танилцуулсан энхийн төлөвлөгөөнд ч тусгасан байлаа. Гэхдээ энэ энхийн төлөвлөгөөнд зөрчилдөөнийг зохицуулах талаар тодорхой санал тусгаагүй гэж Барууныхан болон Украин шүүмжилж, энэ төлөвлөгөөг нэг их хайхарч үзээгүй юм.

 

Харин Владимир Путин Хятадын энхийн төлөвлөгөөнөөс олон зүйл заалтыг авч хэлэлцээрийн үндэс болгох боломжтой хэмээн тэмдэглэсэн байна. Гэхдээ барууныхан болон Украин үүнд бэлэн болсон нөхцөлд ийм хэлэлцээ хийх боломжтой гэдгийг онцлоод, одоогоор бусад талууд ийм хэлэлцээ хийх сонирхолгүй байгааг цохон тэмдэглэжээ. 

 

Энэ талаар Путин нэг бус удаа ярьж байсан. Ши Жинпинь болон Путин нарын мэдэгдэлд шинэ содон өнгө аяс байгаагүй, Хятадын төрийн тэргүүнтэй хэлэлцээ хийсний дараа дайнтай холбоотой Оросын байр суурь өөрчлөгдөнө гэж таамаглахуйц мэдэгдлийг талууд хийгээгүй юм. 

 

Ши Жинпинь Москвад хийх айлчлалынхаа дараа Зеленскийтэй утсаар ярьж магадгүй гэсэн мэдээлэл бий. Үнэхээр ийнхүү утсаар хэлэлцээ хийвэл дайнтай холбоотойгоор Путин, Ши нар юу ярьсан талаарх  тодорхой мэдээллүүд олны өмнө ил болж болох юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Орос аугаа гүрэн.Оросын ард түмэн нэгдмэл болсон цагт Оросыг ялах орон үгүй болно.Ялалт бол мэдээж Орос
2023-03-24
Иргэн:
Түүхээ уншиж танилцаад дараа нь геополитик ярих хэрэгтэй
2023-03-23
Горьдож байгаа этгээдийн нас хүрэхгүй. Харин Орос орон өөр олон улс болсон тэр цагт Монгол барууны болон анусын арын арчуур болно.Эдний хүсэл энэ шүү дээ.
2023-03-23
Орос задарна.
2023-03-22
Горьдож байгаа этгээдийн нас хүрэхгүй. Харин Орос орон өөр олон улс болсон тэр цагт Монгол барууны болон анусын арын арчуур болно.Эдний хүсэл энэ шүү дээ.
Зочин:
Энэ ажилгааны дараа укриан баруунд ямарч хэрэггүй болно . Орос мөхөхгүй нь ойлгомжтой . Дэлхийд цөмийн зэвсэгээрээ нэгд байдаг орныг дэлхийгээс шахна гэдэг америк , нато гэх дайны хэнээтнүүд , европийн холбоо гэх ядуу буурай орныгколончилж боолчилж эд баялагаар нь өөрсдийгээ тэжээгч орнуудын хэзээ ч сэрж чадахгүй зүүд юм .
2023-03-22
Малчин:
Энэ дайнд ялагч гэж байхгүй хохирсон улс Орос Укриан хоёулаа хүнд байдалд бгаа!Дайны дараа Укрианд олон улс туслаад хурдан босгох, харин Орос өөрсдөө л ажиллах болно!
2023-03-22
ялагдсан:
тэнэг путин аль эрт ялагдсан , орос задрах нь бидэнд маш муу
2023-03-22
Орос Украиныг аль хэдийн ялсан.:
Орос хүчтэй гүрэн.
2023-03-22
Орос Украиныг ялна.:
Орос бол Агуу хүчирхэг гүрэн шүү.
2023-03-22
Үнэн хэллээ.:
Тиймээ Оросууд Украиныг ялна. Оросын Холбооны улс бол хэмжээлшгүй хүчирхэг чадалтай гүрэн шүү. Америкчууд хүртэл Оросын хүчирхэг байдлыг хүндэлж байгаа нь сүүлийн үед ил болсон.
2023-03-22
пүтин удахгүй ачигдаж, орос задарч, хятад сибирийг тэр чигээр нь авна
2023-03-22
irgen:
Hen ni yalah ni yahav.Ene hoer sujreh manaid evguishee.
2023-03-22
Эцсийн эцэст Орос ялж АНУ ын ноёрхолыг зогсоох хүн нь Путин болно. Болох юм болдгоороо л болох болно. Хятад тусалсан туслаагүй Орос ялах л болно. Харин Оросын ялалтаас Хятад ашиг хүртэх нь тодорхой боллоо.
2023-03-22
Орос Украиныг аль хэдийн ялсан.:
Орос хүчтэй гүрэн.
Орос Украиныг ялна.:
Орос бол Агуу хүчирхэг гүрэн шүү.
Үнэн хэллээ.:
Тиймээ Оросууд Украиныг ялна. Оросын Холбооны улс бол хэмжээлшгүй хүчирхэг чадалтай гүрэн шүү. Америкчууд хүртэл Оросын хүчирхэг байдлыг хүндэлж байгаа нь сүүлийн үед ил болсон.
Путин ялагдана
2023-03-22