Орост дахин нэг газрын тосны үйлдвэр дроны халдлагад өртжээ
2023-05-04

Орост газрын тосны үйлдвэр дроны халдлагад өртсөн хэрэг дахин гарчээ. Коммерсант агентлагийн мэдээлснээр, Ростов мужид өнгөрсөн шөнө Новошахтинск газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрийн баригдаж буй хэсэгт дрон унаж, дэлбэрсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дрон унаж дэлбэрсний улмаас үүссэн галыг тэр дор нь унтраажээ. Оросын өмнөд хэсэг дэх томоохон газрын тосны үйлдвэрт тооцогддог энэ үйлдвэр өмнө нь 2022 оны зургадугаар сард дроны довтолгоонд өртөж, 50 кв.м талбайд гал гарч байсан юм. 

 

Ростовт газрын тосны үйлдвэрт гал гарсан өнгөрсөн шөнө Краснодар мужид Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэр мөн дроны довтолгоонд өртсөн. Улмаар газрын тосны бүтээгдэхүүнтэй нөөцлүүр шатаж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энхболд.х:
Манайд Газрын Тосны Нөөцийн Сав их л хэрэгтэй байна даа. Адаглаад 6 сарын нөөцтэй байвал зүгээрсэн.Сав худалдан авах,байршуулах,төсөв хийх гээд хүнд ажлууд бас бий.
2023-08-22
Partizane
2023-05-04
Нөөцлүүр гэж юу байдаг юм бэ, газрын тосны нөөцийн сав гэж мэргэжлийн хэллэгээр нэрлэдэг.
2023-05-04