Тайваньд сөргөлдөөн гарах эрсдэлийг олон улсын компаниуд гэрээндээ тусгадаг болжээ
2023-05-05

Олон улсын компаниуд гэрээ байгуулахдаа Тайваньд сөргөлдөөн үүсэх эрсдэлийг тусгайлан тусгадаг болжээ. Тайванийг тойрсон хурцадмал байдалтай холбоотойгоор арилжааны гэрээндээ холбогдох эрсдэлүүдийг тодорхойлсон заалт оруулах болсон талаар Financial Times сонин мэдээлжээ. 

 

Хуульчдын үзэж байгаагаар, арлыг бүслэж болзошгүй байдал, логистик болон нийлүүлэлт алдагдах, АНУ-ын зүгээс тавьж болзошгүй хоригууд нь "форс мажор буюу давагдашгүй хүчин зүйл" гэсэн уламжлалт ойлголтод багтахгүй, харин гэрээнд тусгайлсан заалт болох орох ёстой гэнэ. Тухайлбал, Nikkei Asia компанийн байгуулсан гэрээнд, "Тайванийн хоолой болон/эсвэл Өмнөд Хятадын тэнгист олон улсын эрхзүйн дагуу хөлөг онгоцны тээвэрлэлтийг эрхлэх боломжийг хязгаарласан үндэсний эсхүл бүс нутгийн онц байдал эсхүл бусад геополитикийн үйл явдал үүссэнт тохиолдолд аль ч тал гэрээний үүргээ биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээхгүй" гэж тусгажээ.

 

Сүүлийн үед Тайвань руу Хятад халдаж болзошгүй гэсэн мэдээлэл АНУ-д ихээр гарах болсон. БНХАУ Тайванийг өөрийн нутаг гэж үздэг бөгөөд  Хятад улс сүүлийн саруудад арлын орчимд томоохон цэргийн сургуулилалтуудыг тогтмол хийж байгаа. Ийм нөхцөлд Тайвань улс Хятадаас довтолж болзошгүй гэж үзсэний улмаас Америкийн Boeing компаниас Harpoon хөлөг онгоц эсэргүүцэх 400 пуужин авахаар болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин