Хөгжлийн банкны захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мандуулыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилох шийдвэр гаргасан байна.
Н.Мандуулын хувьд өнгөрсөн сарын 4-ний өдөр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлээд байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ