Захарова: Украин бол НАТО-ийн ивээл доорх алиалагчдын бүлэг
2023-06-14

НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг саяхан мэдэгдэл хийхдээ "Оросын цэргийн ажиллагаа нь үндсэн үнэт зүйл, эрх чөлөөт хүмүүс рүү чиглэсэн халдлага" хэмээсэн юм. Үүний хариуд Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч  Мария Захарова Украиныг доромжилсон утгатай мэдэгдэл хийжээ.

 

"Вашингтон,Брюсселийн мөнгөөр Киевт төрийн эргэлт хоёронтаа хийсэн тэр үед л үнэт зүйл рүү нь халдсан. Тэр үед ардчилсан үнэт зүйлээс юу ч үлдээгүй. Харин одоо НАТО-ийн ивээл доорх алиалагчдын бүлэг дэлхий дахинд терроризмын аюул заналхийлж байна" хэмээн Захарова Телеграм суваг дахь хуудсандаа бичжээ.

 

Энд дуулгахад, Йенс Столтенберг Вашингтонд айлчлах үеэрээ Оросын тусгай ажиллагаа нь "зөвхөн Украин руу төдийгүй хаа сайгүй эрх чөлөөт хүмүүс, үндсэн үнэт зүйлс рүү халдаж байна" хэмээн мэдэгдсэн юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Мөнхжаргал:
Энэ угаасаа тэнэг авгай
2023-06-14
Бат:
Би ерөөсөө ойлгохоо байлаа. Эхлээд Орос Украйн руу халдан түрэмгийлж олон хот тосгоныг үнс нурам болгосон тэр битгий хэл Польш дараагийнх нь гэж мэдэгдэж байсан. Гэтэл одоо Орос дэлхийн энхийг хамгаалагч болоод байгаа юм уу?????????????
2023-06-14
Жинхэнэ алиалагч чинь энэ авгай өөрөө мөн. Хуримаа америкт хийж байсан
2023-06-14
Оросууд еерсдее алиа салбадай болчоод байнаа. Дайн хийгээд ялж чадахгvй, дайнаас гарч чадахгvй ккк
2023-06-14
yag unen , alia salbadainuud
2023-06-14