Египет, Угандагийн төрийн тэргүүнүүд Путинтэй уулзахаас татгалзжээ
2023-06-19

Египетийн тэргүүн Абдул-Фаттах Халил Ас-Сиси болон Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени нар ОХУ руу явж, Владимир Путинтэй уулзахаас татгалзжээ. Энэ талаар Угандагийн хэвлэлээс иш татан ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени  Петербургийн эдийн засгийн форум өндөрлөмөгц Африкийн орнуудын төрийн тэргүүнүүдийн энхийн уулзалтад оролцохоор Санкт-Петербург руу очих ёстой байжээ. Гэсэн ч зургадугаар сарын долооны өдөр ковид туссан нь оношлогдож, тусгаарлагдсан байна. Ингээд Орос руу Ерөнхий сайд асан Рухакана Ругундаг илгээхээр болжээ. Харин Египетийн Ерөнхийлөгч Петербургийн эдийн засгийн форумд оролцохоор төлөвлөж байсан ч форумын зочин орон болох Египет оролцох статусаа ерөнхий сайдын түвшинд болгон бууруулсан байна.

 

Энд дуулгахад, Африкийн зургаан орны энхийн уулзалт энэ сарын сүүлээр ОХУ-д болох юм. Уулзалтад Уганда, Египетээс гадна ӨАБНУ, Замби, Сенегал, Конго, Коморын арлуудын төлөөлөгчид оролцох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гоц халдварт өвчтэй хүнээс сэжиглэж байгаа юм шиг ханддаг болжээ??!!
2023-06-20
Мамлюкүүдийн удам Путины урдаас пээдийгээд байнуу күүюу
2023-06-19
Зөв шиыджээ:
Алуурчинтай очиж уулзаж яахын
2023-06-19
зочин:
оростой аятайхан байхгүй бол будаа байхгүй дээ хөө укрианы будааг идэх аргагүй болсон юм биш үү
2023-06-19
Иргэн:
Угандагийн ерөнхийлөгч ковид тусаад ерөнхий сайдаа орондоо явуулахаар болсон гэж биччихээд гарчиг нь болохоор Путинтэй уулзахаас татгалзсан ч гэх шиг. Бямбасүрэн өөрийнхөө бичсэн зүйлийг уншаад ойлгодог болов уу??? Ямар боловсролтой вэ???
2023-06-19