Хятадад хөрсний нуранги үүсэж, дөрвөн хүн амиа алджээ
2023-06-28

Хятадын баруун өмнөд нутагт мягмар гарагт хөрсний нуранги үүссэний улмаас дөрвөн хүн амиа алдаж хэд хэдэн хүн сураггүй болжээ. Энэ талаарх мэдээллийг SCMP сонин дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын 27-ны өглөө эрт, аадар борооны дараа Сычуань мужийн Вэньчуань гацаанд хөрсний нуранги үүссэний улмаас дөрвөн хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болсон байна. Байгалийн гамшгаас үүдэлтэй хор уршгийг арилгахын тулд орон нутгийн захиргааныхан 400 гаруй хүнийг дайчилжээ. 

 

Зургадугаар сарын 27-ны үдэш гэхэд 900 гаруй нутгийн оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. Сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа гэж эх сурвалж дамжуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин