Хятадад 3000 гаруй жилийн настай хадны сүг зураг олжээ
2023-07-05

Хятадын Цинхай мужийн Тунтянь голын ай саваас 3,2 мянган жилийн настай хадны сүг зураг бүхий гурван газрыг олсон талаар Юйшу хотын Түүх, соёлын судалгааны хүрээлэн мэдэгджээ. 

 

Судлаачдын мэдээлснээр, 36 хадны сүг зураг далайн төвшнөөс дээш 3,8 мянган метрийн өндөрт байсан аж. Сүг зургууд дээр хойд тал нутгийн нүүдэлчин амьдралын хэв маягийг харуулсан бөгөөд ихэнх нь амьтны дүрс байсан гэнэ.

 

Энэ бүс нутагт хадны сүг зураг бүхий нийт 59 газар олдсон байна. Эдгээр сүг зургууд дээр сарлаг, чоно, бар, ирвэс, хонь, нохой, адуу, тэмээ зэрэг амьтдаас гадна төрөл бүрийн бэлгэдлүүд ч дүрслэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин