Польш хил дээрээ 1000 цэрэг, 200 техник байршуулна
2023-07-08

Польш улс Беларусьтай залгаа хил дээрх цэргийн бүлэглэлдээ хүч нэмэхээр шийджээ. Энэ талаар Польшийн армийн Ерөнхий командлал мэдэгдсэнийг Коммерсант дамжуулсан байна.

 

"Бид Зүүн Польш дахь цэргийн хүчээ зузаатгана. Армийн 12 дугаар механикжуулсан бригад болон 17 дугаар механикжуулсан бригадын бүрэлдэхүүнээс 1000 цэргийн алба хаагч, 200 цэргийн техникийг татан төвлөрүүлнэ" хэмээн Польшийн Зэвсэгт хүчний Ерөнхий командлалын мэдээлэлд өгүүлсэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт Польш улс Беларусьтай залгаа хил рүү 500 цагдааг илгээхээр болсон бөгөөд үүнийгээ "байдал хүнд" байгаа хэмээн тайлбарлаж байв. Тэд хилийн албаны 5000 ажилтан, 2000 цэргийн алба хаагчидтай нэгдэн хилийн аюулгүй байдлыг хангах юм байна.

 

Польш ийнхүү хилийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулах болсон нь Оросын Вагнер хувийн цэргийн компани Беларусь руу шилжин байршиж болзошгүй гэсэн таамаглалтай холбоотой юм.

 

Евгений Пригожин зургадугаар сарын 24-ний өдөр бослого гаргах оролдлогынхоо дараа Беларусийн Ерөнхийлөгч Лукашенкотой хэлэлцэж, Беларусь руу явахаар тохиролцож байв. Мөн хувийн цэргийн компанийн хөлсний дайчдыг ч Беларусь руу шилжүүлэн байршуулж болзошгүй гэсэн мэдээлэл гарч байлаа.

 

Үүний дараа Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгдэл хийхдээ Беларусь руу вагнерчуудыг шилжүүлэн байршуулах нь Польшийн хувьд "тун муугийн дохио" хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ганц Украйныг барахгvй 500 хоног болж байж юун НАТО-ийн гтшvvн Польштой байлдах. Галзуу мояанууд амандаа орсноо бурна шvv
2023-07-09
Удахгүй Польш гэх улс байхгүй болно. Байхгүй болох гэж бгаа улс яаэа ийнэ ямар хамаа бна.
2023-07-09
Ann Earnis:
HOW I GOT MY HUSBAND BACK WITH THE HELP OF PRIEST WISDOM CONTACT ON WHATS_APP NUMBER +2348124644470 This is my testimony about the good work of priest wisdom who helped me ... I'm Ann Earnis from North Carolina USA. And am sorry for putting this on net but i will have to, by this world best spell caster that brought back my husband who left me out for past 3 years, i eventually met this man on a blog site posting by one of is client for help, i explained everything to him and he told me about a spell caster that he had heard about and he gave me an email address to write to the spell caster to tell him my problems. In just 1 days, my husband was back to me. I just want to say thank you to this truthful and sincere spell caster, sir all you told me have come to pass and thank you sir. Please I want to tell everyone who is looking for any solution to their problem, I advise you to kindly consult this spell caster, he is real,he is powerful and whatever the spell caster tells is what will happen, because all what the spell caster told me came to pass. You can kindly contact him on: his email address is supernaturalspell0@gmail.com or directly on whats-app +2348124644470 https://supernaturalspell21.blogspot.com/ facebook page: https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-07-08
Зочин:
Европчууд цагаачид дүрвэгсэд хэмээх эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг бослого гаргах цаг болжээ.
2023-07-08
Зочин:
Европын орнууд цагаач дүрвэгсэд нэртэй эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг ингэж хилээ чангалж цэргийн нэмэлт хүч гаргадаг бол гоё байхгүй юу?
2023-07-08