Буркина-Фасод алан хядах ажиллагаа болж, 17 цэрэг, олон босогч амиа алджээ
2023-09-06

Буркина-Фасо улсын хойд зүгт байх Коумбри нутаг дахь хяналтын постон дээр үл мэдэгдэх этгээдүүд халдлага үйлджээ. Энэ талаар Анадолу агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, алан хядах ажиллагааны улмаас 17 цэргийн алба хаагч, 36 зэвсэгт босогч амиа алдсан байна.

 

2015 оноос хойш энэ улсад нөхцөл байдал хүндэрсний улмаас Буркина-Фасогийн хоёр сая гаруй оршин суугч орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй болсон юм. Тэдгээрээс ердөө 120 мянга нь эргэн ирсэн гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин