Хятадын төрийн албан хаагчдыг iPhone утас ашиглахыг хоригложээ
2023-09-07

Хятадын эрх баригчид төрийн байгууллагуудын албан хаагчдыг ажил дээрээ гадаадын ухаалаг төхөөрөмж ашиглахыг хоригложээ. Энэ талаар The Wall Street Journal мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, төрийн албан хаагчдыг iPhone болон бусад гадаадын брендийн ухаалаг төхөөрөмжийг ажил дээрээ ашиглах, офист авчрахыг хоригложээ. Энэ арга хэмжээ нь гадаадын технологоос хамаарах хамаарлыг багасгах, цахим үндэсний аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх ээлжит алхам аж. iPhone утсыг хориглосон нь нийт орлогынхоо 19 хувийг Хятадаас олдог Apple компанийн борлуулалтад ихээхэн сөргөөр нөлөөлөхөөр байна. 

 

Үүнээс өмнө Хятадын эрх баригчид цуглуулсан мэдээллээ гагцхүү Хятадын нутаг дэвсгэр дээр хадгалахыг хэд хэдэн гадаадын компаниас шаардаж, улмаар Apple, Tesla зэрэг үйлдвэрлэгчид Хятадад дата төв байгуулахаас аргагүй болж байлаа. Түүнчлэн, 2021 онд БНХАУ-ын Засгийн газар мэдээлэл алдагдаж болзошгүй гэж болгоомжилсны үндсэн дээр цэргийнхэн болон бусад гол байгууллагуудын албан хаагчдыг Tesla автомашин ашиглахыг хориглож байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин