Байден, Зеленский нар уулзана
2023-09-15

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейд очихоор болжээ. Энэ талаар нэрээ нууцалсан Украины албан тушаалтнаас авсан мэдээлэлтэйгээр NBC мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нью-Йорк хотод Зеленский очсоныхоо дараа АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах аж. Украиы Ерөнхийлөгч Зеленский болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар есдүгээр сарын 21-ний өдөр  Цагаан ордонд уулзана гэж Ассошейтед пресс агентлаг мэдээлжээ.

 

Өмнө нь, Байден, Зеленский долдугаар сард Вильнюст болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-09-16