iPhone 15 гар утсыг буруу цэнэглэвэл эвдэрнэ гэдгийг сэрэмжлүүлжээ
2023-09-15

Саяхан худалдаанд гарсан, Apple-ийн iPhone загварын шинэ гар утсыг зориулалтын цэнэглэгчээр цэнэглэх шаардлагатай гэдгийг тус компани анхааруулжээ.

 

Тодруулбал, Баталгаат бус тэжээлийн блок, USB-С кабель ашиглавал iPhone 15 гар утас эвдэрч болзошгүй гэж iPad Rehab-ын эзэн Жесса Жонс анхааруулсан байна. Учир нь хуурамч цэнэглэгч, тэжээлийн кабелиуд нь Apple-ийн бүтээгдэхүүнд тохирсон гар утасыг хамгаалах зохих шаардлагад нийцээгүй байдаг гэнэ. 

 

Үүний зэрэгцээ, баталгаагүй цэнэглэгчийг олон нийтийн газарт байх тэжээлийн эх үүсвэрт залгахгүй байхыг Жонс анхааруулсан байна. Олон нийтийн газарт байх тэжээлийн эх үүсвэрт зочид буудлын өрөө, онгоц, автомашин зэрэгт байх залгуурууд багтах юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Өө бүр ядаргаатай болжээ ...авахаа болицгоо...
2023-09-16
Эмзэг хог шив
2023-09-16