Столтенберг: Украины эсрэг ОХУ өдүүлсэн дайн ойрын үед дуусахгүй
2023-09-18

Украины эсрэг ОХУ өдүүлсэн дайн ойрын хугацаанд дуусахгүй гэнэ. Ийм мэдэгдлийг НАТО-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Германы  Welt сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр хийжээ. Энх тайван хурдан тогтоосой гэж цэргийн холбооны бүхий л орнууд хүсэж байгаа ч Украин тэмцлээ зогсоох л юм бол энэ улс үгүй болно гэж Столтенберг онцолсон байна. 

 

"Ерөнхийлөгч Зеленский болон украинчууд дайтахаа зогсоовол тэдний улс үгүй болно гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Ерөнхийлөгч Владимир Путин болон Орос улс зэвсгээ хаявал энх тайван тогтоно" гэж Столтенберг мэдэгджээ. 

 

Өмнө нь ч тэрбээр дайн удаан үргэлжилнэ гэсэн байр суурийг илэрхийлж, НАТО Украиныг шаардлагатай бүхий л хугацаанд дэмжинэ хэмээн мэдэгдэж байлаа. Түүнчлэн барууны орнууд ирэх оны дунд үе гэхэд  Украины зэвсэг хүчинд зэр зэвсэг нийлүүлэхээр бэлдэж байгаа, энэ нь Украины холбоотнууд дайн удаан үргэлжилнэ гэж тооцоолж байгаагийн илрэл хэмээн хэвлэлүүд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
энэ бельгийн нөхөр хүний гараар могой бариулахтай адил украйнаар махан бөмбөг хийж Оросоор дуусгахыг их хүич байна даа,
2023-09-19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-09-19
Адгийн хөрш иванууд
2023-09-19
Адгийн хөрш иванууд
2023-09-19