Гутерриш: Хүн төрөлхтөн тамын хаалгыг нээсэн
2023-09-21

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд дэвшил гаргах чадваргүй байгааг шүүмжилсэн гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

"Цаг уурын асуудлыг шийдэх дээр бидний анхаарал төвлөрсөн, бидний зорилт хойшлуулашгүй. Хүн төрөлхтөн тамын хаалгыг нээсэн. Аймшигт халуун аймшигт үр дагаврыг дагуулж байна. Хаа сайгүй түймэр асаж байна. Цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцэл асуудлын цар хүрээтэй нь харьцуулахад өчүүхэн төдий байна" хэмээн Гутерриш мэдэгджээ. Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол агаарын хэм 2,8 хэмээр нэмэгдэж, улмаар "аюултай, тогтворгүй ертөнцийг авчирна" хэмээн тэрбээр онцолсон байна.

 

Түүнчлэн малтмал түлшээр хэдэн тэрбумыг олж байгаа хүмүүсийн шуналаас болж алдсан цаг хугацааг хүн төрөлхтөн эргүүлэн олж авах ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Манай Монголд ч гэсэн Шунал нь шулам болсон ханаж цадахгүй баячууд ертөнцийг сүйтгэхэд багагүй л хувь нэмэр оруулж байгаа
2023-09-21
Зочин:
Хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, аж үйлдвэрлэл бол хүмүүсийн зуурдын жаргал юм.
2023-09-21