АНУ Израил руу 2000 тэнгисийн цэрэг илгээнэ
2023-10-17

АНУ-ын цэргийн удирдлага Израилын эрэг рүү тэнгисийн явган цэргийн корпусын шуурхай хариу үзүүлэх хүчний цэргүүдийг илгээх шийдвэр гаргасан гэнэ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр CNN агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмнэлгийн болон материал техникийн дэмжлэг зэрэг ажлуудыг гүйцэтгүүлэх зорилгоор 2000 орчим цэргийн алба хаагчийг бэлтгэх тушаалыг Пентагоны тэргүүн Ллойд Остин өгсөн байна. Ийнхүү тэнгисийн цэргүүдийг илгээх болсон нь "Газ дахь дайныг бүс нутгийн сөргөлдөөн болж хүрээгээ тэлэхээс сэргийлэх" гэсэн зорилттой холбоотой аж. 

 

CNN агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжуудын онцолсноор, АНУ тэнгисийн цэргүүдийг илгээснээр цэргийн алба хаагчид шууд Израилд очно, эсвэл цэргийн ажиллагаанд оролцоно гэсэн үг биш аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин