Египетийн Таба хотод хүчтэй дэлбэрэлт болжээ
2023-10-27

Баасан гарагт шилжих шөнө, Улаан тэнгисийн эрэг дээрх, Египетийн Таба хотод хүчтэй дэлбэрэлт болжээ. Одоогоор зургаан хүн гэмтсэн талаарх мэдээлэл гарсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Амралт, аялал жуулчлалын хотод тооцогддог Таба хот хилд ойр, Израилын Эйлат хотоос холгүйхэн оршдог юм. Хэвлэлүүдийн мэдээлснээр, дэлбэрэлт эмнэлгийн ойролцоо болсон байна. Дэлбэрэлтийн улмаас эмнэлгээс холгүй орших орон сууцны барилга эвдэрчээ. Энэ нь тус хотод пуужин унаснаас үүдэлтэй дэлбэрэлт байсан гэж Египетийн хэвлэлүүд мэдээлсэн байна. 

 

Хэвлэлүүдийн онцолсноор, Таба хотод пуужин унасан, энэ нь ХАМАС, Израилын дайнтай холбоотой гэнэ. Гэхдээ энэ пуужин санаандгүй унасан эсвэл зориудын цохилт байсан эсэх нь тодорхойгүй байна. Таба хот Газын зурвасаас 220 км зайд оршдог юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин