Кофены шаараар бетон бүтээх аргыг боловсруулжээ
2023-11-22

Австралийн Мельбурны технологийн хүрээлэнгийн эрдэмтэд кофены шаарыг барилгад ашиглах арга олжээ. Энэ талаарх мэдээллийг The Mirror сонин агентлаг дамжуулсан байна. 

 

Хүмүүс өдөр бүр хоёр тэрбум орчим аяга кофе ууж, үүнээс 60 сая тонн кофены шаар үүсдэг гэсэн тоон мэдээлэл байдаг. Кофены шаарны багахан хэсгийг л бордоо болгох замаар дахин ашигладаг бол ихэнхийг шатааж эсвэл хог дээр хаядаг байна. Кофены шаар нь бусад органик хаягдлын адилаар задрахдаа хүлэмжийн хий ялгаруулдаг бөгөөд энэ нь нүүрсхүчлийн хийнээс 25 дахин их байдаг аж. 

 

Тиймээс энэ асуудлыг шийдэж, кофены шаарыг дахин ашиглах үр дүнтэй арга олохын тулд эрдэмтэд судалгаа хийж, улмаар кофены шаарыг хүчилтөрөгчгүй үед хуурч, био нүүрс гарган авчээ. Улмаар үүнийг элсний оронд бетонд нэмэхэд материалын бат бэх чанар нэмэгдэж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, элсний 15 хувийг био нүүрсээр сольж, Цельсийн 350 хэмд дулааны аргаар боловсруулсан бетон энгийн бетоноос бат бэх чанараараа 30 хувь илүү байсан гэнэ.

 

Тиймээс цаашид энэ аргыг барилгад нэвтрүүлэх нь зардал багатай, үр дүн ихтэй гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Бетон нь цемент, хайрга, элс, уснаас бүрддэг, дэлхий дээр хамгийн их дэлгэрсэн энэ барилгын материал жилд 30 тэрбум тонноор зарагддаж гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav
2023-11-25
кофегоор хийхээр хорхой идэж үүрлэнэ биз дээ
2023-11-23