Нисгэгч алдаа гаргаж, онгоцоо өөр хотод буулгажээ
2023-11-28

Шинэ Зеландын United Zealand Airlines  агаарын тээврийн компанийн нисгэгч алдаа гарган онгоцоо өөр хотод буулгажээ. Ингээд үүнийгээ цаг агаар муу байсантай холбоотой гэж тайлбарласан талаар  Business Insider мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Лагос хотоос Нигерийн нийслэл Абужа хот руу нислэг үйлдэж байсан нисгэгч Абужа хотоос 321 км зайд байх Асаба хотод газарджээ. Газардсаны дараа агаарын хөлгийн ахмад зорчигчдод хандан "Абужад амжилттай газардлаа" хэмээсэн байна. Өөр хотод ирснийг анзаарсан зорчигчид энэ талаар лавлахад нисгэгч "нислэгийн буруу мэдээлэл өгсөн байна" хэмээн хариулжээ. 

 

Харин үүний дараа Абужад цаг агаар муу байсны улмаас өөр хотод газардсан гэж дахин өөр тайлбар өгсөн байна. Ингээд өөр хотод андууран газардсан онгоцыг дахин хөөргөж, Абужа хот руу нисжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хаашаа нисэж байгааг нь хянадаг, зохицуулдаг газар байдаггүй юм уу
2023-11-29
DYRAAR SEKSDI80955877
2023-11-28
Өөр eртөнцөд буулгачихаагүй нь их аз шүү
2023-11-28
S XN80955877
2023-11-28
Нислэгийн удирдлага гэж байдаггүй юм уу
2023-11-28