Францын Ерөнхий сайд электрон тамхи татсанаасаа болж шүүмжлэлд өртжээ
2023-12-01

Франц улс тамхитай тэмцэх, тамхины хэрэглээг бууруулах зорилгоор хуулиа чангатгахаар зэхэж байгаа энэ үед тус улсын Ерөнхий сайд одоогийн хуулиа ч мөрдөхгүй байгаад парламентын гишүүд дургүйцэн, түнүийг шүүмжилжээ.

 

Тодруулбал, Францад олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон байдаг. Харин Францын Ерөнхий сайд Элизабет Борн парламентын танхимд электрон тамхи татаж байгааг бусад гишүүд анзаарч, улмаар түүнийг хатуухан шүүмжилсэн байна.

 

"Энд бид хууль баталдаг. Бид хуулиас дээгүүр хүмүүс биш. Танд хандан үг хэлж байх үед хурлын танхимд утаа гаргаад сууж байгаа чинь доромжлол" хэмээн Парламентын гишүүн Каролин Фиа мэдэгдсэн байна.

 

Мөн 2007 оноос эхлээд Францад олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон, Бурбоны ордон ч үүнд хамаарна гэдгийг тэрбээр сануулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ogtsor chdee
2023-12-01