Израил, ХАМАС гал зогсоох хугацааг дахин нэг өдрөөр сунгах тохиролцоонд хүрчээ
2023-12-01

Израил,  ХАМАС бүлэглэл олзны хүмүүсийг солилцохын тулд гал зогсоох хэлэлцээрийг 11 дүгээр сарын 30-ны өдөр хоёр дахь удаагаа сунгасан. Энэ хугацаа нь 12 дугаар сарын нэгний өдөр болсноор дууссан бөгөөд сөргөлдөгч талууд дахин нэг өдрөөр гал зогсоох хугацааг сунгахаар болжээ. 

 

WSJ сонины мэдээлснээр, Израил болон ХАМАС бүлэглэл дахин нэг өдрийн хугацаанд гал зогсоохоор тохиролцож, энэ хугацаанд хүүхэд эмэгтэйчүүдээс бүрдсэн 10 хүнийг олзноос чөлөөлөхөөр болсон гэж Египетийн албан тушаалтнууд мэдэгдсэн байна. 

 

Энэ удаагийн гал зогсоох хугацааг тооцвол нийтдээ найман өдөр гал зогсож байгаа юм. Харин энэ тохиролцооны талаар Израил болон ХАМАС албан ёсоор батлаагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин