The Pogues хамтлагийн гоцлол дуучин асан Шейн Мокгуэн таалал төгсжээ
2023-12-01

Англи, Ирландын алдарт фолк-панк хамтлагийн гоцлол дуучин байсан Шейн Макгоуэн удаан өвдсөний эцэст 65 насандаа таалал төгсжээ. Энэ талаар түүний эхнэр Инстаграм хуудсандаа бичсэн байна.

 

"Тэр үргэлж би урдаа барих гэрэл, миний мөрөөдлийн хэмжүүр, бүх амьдралын минь хайр, хамгийн сайхан сэтгэл, гайхалтай сахиусан тэнгэр, нар, сар, надад үнэтэй бүхний эхлэл төгсгөл байх болно" хэмээн Макгоуэний эхнэр Виктория Мэри Кларк бичсэн байна.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Макгоуэн сайхан энцефалит өвчин тусаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. Түүнчлэн тэрээр олон жил хар тамхи хэрэглэсний дээр согтууруулах ундаанаас хамааралтай байсан юм.

 

Макгоуэний хамгийн алдартай хит дуунуудын нэг нь 1988 онд гарсан Fairytale of New York болон A Pair of Brown Eyes дуунууд юм. Тэрээр 2018 онд 60 насныхаа ойг тэмдэгл үед Дублины Үндэсний концертын танхимд түүнийг хөгжмийн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж шагнаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
65 настай гэхэд овор багатай залуу харагдаж байна.
2023-12-01