Израилын цэргүүд Газын зурвасын хойд хэсэгт гал нээжээ
2023-12-01

ХАМАС, Израил гал зогсоох хугацааг дахин нэг өдрөөр сунгасан талаар Египетийн албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар WSJ агентлаг мэдээлж, харин сөргөлдөгч талууд энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй байсан юм. 

 

Энэ үеэр Израилын цэргүүд Газын зурвасын хойд хэсэгт гал нээсэн талаар Al Mayadeen суваг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Израилын армийн цэргүүд Газын зурвасаас хойд хэсэгт, Шейх Радван дүүрэгт гал нээсэн байна. Мөн Газын зурвасын дээгүүр Израилын Агаарын цэргийн хүчний онгоцууд нисэж, Израилын армийн машинууд Газын зурвасын зүүн хойд хэсэгт гал нээж байна гэж Аль Жазира телевиз мэдээлжээ. 

 

Ойрх Дорнодын нөхцөл байдал 10 дугаар сарын долооны өдөр эхлэн хурцадсан юм. Тухайн үед ХАМАС бүлэглэлийн дайчид Израил руу гэнэт халдаж, олон хүний аминд хүрч, 240 гаруй хүнийг барьцаалсны хариуд Израил Газын зурвасыг бүхэлд нь бүслэж, агаараас цохилт өгч эхэлсэн. Мөргөлдөөн Иордан голын баруун эрэгт ч өрнөж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ ХАМАС-ын биеэ оторлоод гадаадад тансаглаж хэвтээ удирдагчдыг нь Израилийн МОССАД устгах хэрэгтэй!!!
2023-12-02