Өөр эмэгтэй рүү харсан гэх шалтгаанаар найз залуугийнхаа нүд рүү хутгалжээ
2023-12-04

Америкийн оршин суугч эмэгтэй найз залуугаа хардаж, баруун нүдэн тус газар нь хутгалжээ. Тэрбээр найз залуу нь өөр эмэгтэйчүүдийг харсны улмаас ийнхүү хардаж, маргаан дэгдсэн талаар WPLG Local 10 мэдээлсэн байна.

 

Энэ хэргийг Майами мужийн оршин суугч Сандра Хименес гэх эмэгтэй үйлджээ. Найз залуу нь хутгалуулан эмнэлэгт очсоныхоо дараа цагдаагийн газарт дуудлага өгсөн байна. Хажуугаар өнгөрч байсан эмэгтэйчүүд рүү байнга харж байсныг анзаарсан найз бүсгүй нь хутгалсан гэж залуу цагдаагийнханд мэдүүлжээ.

 

Хименесийг цагдаагийнхан байцаахад, ийм үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнийг баривчилсан ч тун удалгүй барьцаатайгаар сулласан, түүнийг хүндрүүлэх нөхцөлтэйгээр бусдын биед халдсан хэрэгт буруутгаж, найз залуутайгаа харилцахыг хоригложээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин