Израилын тусгай алба Катар, Турк дэх ХАМАС-ын тэргүүлэгчдийг устгана гэв
2023-12-04

ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу гэнэт халдсаны улмаас Израил, ХАМАС-ын хооронд дайн дэгдсэн юм. Израилын эрх баригчид ХАМАС бүлэглэлийг бүрэн устгах хүртлээ байлдааны ажиллагааг үргэлжилүүлнэ гэж мэдэгдэж байлаа. Цаашлаад зөвхөн Газын зурваст байгаа төдийгүй бусад улс орнуудад байгаа ХАМАС-ын өндөр албан тушаалтнуудыг Израил устгахаар төлөвлөж байгаа гэнэ. 

 

Тодруулбал, дэлхий даяар, тэр дундаа ХАМАС бүлэглэлийн зарим удирдлагууд оршин суудаг Катар, Туркэд байгаа тэргүүнүүдийг устгахад Израилын тусгай албад бэлэн байгаа аж. Энэ талаар Израилын Аюулгүй байдлын албаны дарга Ронен Бар  өгүүлсэн дуу бичлэгийг Kan суваг нийтэлжээ. 

 

"Сайд нарын танхим бидний зорилгыг тодорхойлсон. Тэр зорилго нь ХАМАС-ыг устгах явдал. Бид энэ зорилгыг биелүүлэхэд бэлэн байна. Энэ боль манай Мюнхен" хэмээн Бар мэдэгджээ. Тэрбээр "Мюнхен" хэмээсний учир нь 1972 онд Мюнехний олимпын үеэр болсон үйл явдалтай холбоотой аж. Тухайн үед Палестены хэт даврагчид алан хядах ажиллагаа зохион байгуулсны улмаас Израилын олимпын шигшээ багийн 11 гишүүн амиа алдсан юм. Улмаар Израилын тусгай албад 20 жилийн туршид энэ алан хядах ажиллагаатай холбоотой хүмүүсийг мөрдөж, устгаж байв.

 

Kan сувгийн дамжуулсан дуу бичлэгт  ХАМАС бүлэглэлийн тэргүүлэгчдийн эсрэг ажиллагааг ямар улс орнуудад явуулах талаар ч Бар өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр, Газ, Иорданы баруун эрэг, Ливан, Катар, Турк гээд хаа сайгүй тусгай ажиллагаа явуулна, энэ ажилд олон жил шаардагдах хэдий ч зорилгодоо хүрнэ гэж тэрбээр онцолжээ. Израилын тусгай албаны даргын энэ дуу бичлэг хэзээ, хаана хийгдсэн талаарх мэдээллийг Kan суваг тодруулаагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бөөн мөнгө босгодогын бишүү байж байгаал терор
2023-12-04
Слава израйль
2023-12-04
ХАМАС-ын удирдагч нар нь гадаад улсад тансаг амьдарч, "дайчид" хэмээх тэнэгүүдээ турхиран Израилийн эсрэг дайтуулж байгаа бэртэгчингүүд, тэднийг байгаа газарт нь устгах нь зөв!!!
2023-12-04