Дэлхийн хамгийн өндөр настай яст мэлхий 192 нас хүрчээ
2023-12-04

Гэгээн Еленагийн арал дээр байх Жонатан хэмээх аварга яст мэлхий  192 нас хүрчээ. Энэ яст мэлхий түүхэн дэх хамгийн өндөр настай яст мэлхийд тооцогддог юм. 

 

Жонатанаас өмнө, 1777-1965 оны хооронд амьдарч байсан Малила хэмээх яст мэлхий 188 насалсан нь дэлхийн хамгийн урт настай яс мэлхийд тооцогдож байв. Харин Жонатан  2021 оноос хойш энэ дээд амжилтыг эвдсэн байна. 

 

Эрдэмтдийн үзэж байгаагаар, Жонатан 1832 он хавьцаа төрсөн гэнэ. Учир нь түүнийг 1882 онд Сейшелийн арлаас Гэгээн Еленагийн аралд авчирахад яст мэлхий хэдийнэ нас бие гүйцсэн, 50 орчим настай байсан аж. Дэлхийн хамгийн өндөр настай яст мэлхий үнэрлэх мэдрэмжээ алдсан мөн хараагүй болсон ч хооллох дуршил нь хэвээр байгаа гэнэ. Амьтан судлаачдын баг түүнийг долоо хоногт нэг удаа хооллодог бөгөөд амин дэм ихтэй ногоо, жимс өгдөг аж. Яст мэлхийн эрүүл мэнд сайн, 300 нас ч  хүрч мэднэ гэж амьтан судлаачид өгүүлснийг Гиннессийн дээд амжилтын номын сайт дамжуулжээ. 

 

Дэлхийн хамгийн өндөр настай яст мэлхий Гэгээн Еленагийн арлын захирагчийн байранд амьдардаг. Одоогоос 141 жилийн тэртээ анх арал дээр ирэхдээ л энд амьдарч байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин