АНУ, Австрали, Япон хамтран команд штабын сургуулилалт хийж байна
2023-12-04

АНУ, Австрали, Япон улс хамтран Токио мужийн хойд хэсэг дэх Асака хуурай замын цэргийн хүчний бааз дээр сургуулилалт эхлүүлжээ. Энэ талаар NHК суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ команд штабын сургуулилалтыг АНУ, Япон хамтран 1982 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулдаг байсан, энэ жил анх удаа Австралийн зэвсэгт хүчний төлөөлөгчид оролцож байгаа аж. Сургуулилалт 12 дугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилж, АНУ, Австралийн цэргийн хүчийг татан оролцуулах замаар Японыг гадны түрэмгийллээс хамгаалах сургуулилалтыг хийх юм байна. 

 

Энд дуулгахад, 2023 оны долдугаар сард Австрали, Япон, АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар гурван талт хэлэлцээр хийж, хамтарсан бэлтгэл сургуулилалтын цар хүрээг өргөжүүлэхээр тохиролцсон юм. Улмаар Австрали, Япон улс хоёр орны нутаг дэвсгэр дээгүүр цэрэг, зэвсэглэлийг зөөх журмыг хөнгөвчлөх үүднээс сүүлийн үед  хэд хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин