ЦАХАЛ: ХАМАС-ын олзонд 138 хүн байгаа
2023-12-06

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү гэнэт дайрч, 1400 орчим хүнийг хөнөөсний дээр 240 орчим хүнийг барьцаалсан. Үүний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурваст агаараас цохилт өгч байгаад 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа эхлүүлж байв. Талууд ийнхүү дайтаж эхэлснээс сар гаруйн дараа Катар, Египетийн зуучлалтайгаар хэлэлцээ хийж, олзны хүмүүсийг чөлөөлөх, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулах зорилгоор гал зогсоож, хугацааг хоёронтаа сунгасны дүнд нийтдээ найм хоног байлдаан намжиж байв. 

 

Ийнхүү найм хоногоийн хугацаанд гал зогсоох үеэр ХАМАС бүлэглэл 100 гаруй олзны хүнийг чөлөөлсөн бол одоо 138 хүнийг барьцааны хүн болгож Газын зурваст хорьсон хэвээр байгаа гэнэ. Ийм мэдэгдлийг Израилын ЦАХАЛ-ын төлөөлөгч хийснийг Иерусалим Пост сонин дамжуулжээ. Түүний өгүүлснээр, 10 дугаар сарын долооны өдрөөс хойш сураггүйд тооцогдож байсан нэг хүн ХАМАС-ын олзонд үлдсэн 138 хүний дотор багтаж байгаагийн дээр тэдний дунд 20 эмэгтэй, хүүхэд байгаа гэнэ. 

 

Эргэн сануулахад, ХАМАС, Израил Египет, Катарын зуучлалтайгаар хэлэлцээр байгуулсан талаар 11 дүгээр  сарын 22-ны өдөр зарлаж байлаа. Энэ хэлэлцээрийн адгуу 11 дүгээр сарын 24-ний өглөө талууд гал зогсоож, ХАМАС бүлэглэл олзноос сулласан нэг эмэгтэй, хүүхэд бүрийн хариуд Израилын тал палестин хоригдлуудыг суллаж байв. Талууд гал зогсоох тохиролцоог хэдэнтээ сунгасан ч 12 дугаар сарын нэгний өдөр Израилын тал ХАМАС-ыг гал зогсоох горимыг зөрчсөн хэмээн буруутгаж, дахин байлдааны ажиллагаагаа эхлүүлсэн талаар мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06