Тейлор Свифт оны хүнээр тодорчээ
2023-12-07

Америкийн Таим сэтгүүл дуучин Тейлор Свифтийг оны хүнээр нэрлэжээ. Энэ төрөлд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жинпинь, Барби кинонд гол дүр бүтээсэн жүжигчин нар дэвшсэн юм.

 

Таим сэтгүүлийн редакц Свифтийг "соёл, арилжааны тал дээр гайхалтай амжилт гаргасан"т хэмээн онцолсон байна. Мөн Элвис Пресли, Майкл Жексон, Мадонна нартай дүйхүйц алдартай гэдгийг онцолжээ. Үүний зэрэгцээ нэг тэрбум ам.долларын өртөг бүхий бизнесийн вант улсыг байгуулснаараа оны хамгийн баатарлаг эмэгтэй гэж Таим сэтгүүлийн редакци үзсэн байна.

 

Таим сэтгүүл бусад салбарт ч оны хүнийг нэрлэсэн бөгөөд "Оны тамирчин" -аар Лионель Месси, "Оны шилдэг СЕО"-оор OpenAI-ийн СЕО Сэм Альтман, "Үндэстнийг бүтээгч"-ээр израильчуд болон палестинчуудыг нэрлэжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин