Хятадад дэгдсэн тагнуулын дуулиан
2023-12-08

 

Хятадын Гадаад хэргийн сайд асан Цинь Ган таалал төгссөн мэдээлэл пүрэв гарагт олон улсын хэвлэлүүдээр гарсны араас түүний үхлийг тагнуулын дуулиантай холбосон мэдээллүүд ар араасаа гарсаар байна. 

 

Гадаад хэргийн сайд асан Цинь Ган олон сарын хугацаанд олны өмнө гараагүй байсан нь түүнийг "үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн" хэрэгт сэжиглэн, шалгаж байгаатай холбоотой гэсэн мэдээлэл гарч байсан юм. Улмаар түүнийг эмнэлэгт "амиа хорлосон эсвэл тамлуулсны улмаас нас барсан байж болзошгүй" гэх мэдээллийг анх Politico сонин холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан. Энэ мэдээлэлд Оросын дэд сайд Хятадад айлчилсны дараахан энэ хэрэг болсон гэж онцолсон байв. 

 

Politico: Хятадын Гадаад хэргийн сайд асан Цинь Ган амиа хорлосон байж болзошгүй

Дээрх нийтлэлд гарах Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденког энэ оны зун Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч илгээсэн гэх бөгөөд Хятадын албан тушаалтнуудын дунд тагнуул байгааг Ши Жинпиньд дуулгах зорилготой байсан гэж Daily Express мэдээлжээ.

 

Өөр хэд хэдэн хэвлэлд бичсэнээр, Гадаад хэргийн сайд асан Цинь Ган болон өөр хэд хэдэн өндөр албан тушаалтнууд "барууны тагнуулынхантай хэт нөхөрлөх болсон" гэдгийг Ши Жинпиньд анхааруулахаар Андрей Руденко очсон байна. "Руденко бол Путиний итгэлтэй хүн, Оросын Гадаад хэргийн яаман дундаа Сергей Лавровын дараах эрх мэдэлтэй" хэмээн сонинд онцолсон байна.

 

Ингээд Оросын Ерөнхийлөгчийн итгэмжит төлөөлөгч очиж Ши Жинпиньд анхааруулсны дараа БНХАУ-ын дарга төрөөс урвасан хэрэгт сэжиглэн дээд албан тушаалтнуудынхаа дунд цэвэрлэгээг эхлүүлсэн гэнэ.

 

"Цинь Ган болон пуужингийн хүчний дээд албан тушаалын офицерүүдийн төрөл төрөгсөд Хятадын цөмийн нууц мэдээллийг барууны тусгай албаныханд дамжуулсныг Оросын Гадаад хэргийн сайд Руденко Ши Жинпиньд мэдээлсэн" хэмээн Politico сонинд онцолжээ.

 

Өмнөх дуулиан 

Дээр өгүүлсэн сайд асан Цинь Ган олон сар олны өмнө гараагүй байсны дээр Хятадын удирдлагууд эмчлүүлдэг Бээжингийн цэргийн эмнэлэгт нас барсан гэсэн мэдээлэл анх 12 дугаар сарын зургааны өдөр гарсан юм. Хэвлэлүүд түүний үхлийг амиа хорлолт эсвэл тамлуулсан гэж мэдээлж байв. Цинь Ган хамгийн сүүлд зургадугаар сарын 25-ны өдөр олны өмнө гарсан бөгөөд тухайн үед тэрбээр Шри-Ланкийн Гадаад хэргийн сайд болон Оросын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденкотой уулзсан байна. Дээр өгүүлсэнчлэн, Руденко Хятадын өндөр албан тушаалтнуудын дунд тагнуул шургалсныг Ши Жинпиньд дуулгахаар очсон гэх бөгөөд яг энэ айлчлалаас хойш л Цинь Ган нам жим болжээ. 

 

Өмнө нь, энэ оны наймдугаар сард ч Хятадад тагнуулын дуулиан дэгдэж байлаа. Ердөө 15 хоногийн зайтайгаар тагнуулын хэрэгтэй холбоотой мэдээллүүд гарсан бөгөөд энэ бүхэн нь 2023 оны зунаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тагнуулын тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа дэгдсэн юм.

 

Тодруулбал, энэ оны наймдугаар сард Хятадын цэрэг болон төрийн захиргааны байгууллагууд дундаас АНУ-ын Тагнуулын төв газартай холбоотой хоёр тагнуулыг илрүүлсэн мэдээлэл гарч байв. Баривчлагдсан хоёр тагнуулын нэг нь Хао. Тэрбээр Японд суралцахаар очихдоо Америкийн иргэн Тедтэй танилцжээ. Тэд ойртон нөхөрлөж, тэдний нөхөрлөл хамтдаа хоол идэх, ярилцах, зугаалах, бэлэг сэлт солилцох зэргээр улам гүнзгийрч, улмаар Тед Хятадад болж буй үйл явдлын талаар бичих нийтлэлдээ Хаогоос тусламж хүссэн гэнэ. Ийм тусламжийн хариуд өндөр шан харамж амлажээ. 

 

Дараа нь Тед Хаог өөр нэг найз болох Лю Жинтэй танилцуулсан гэнэ. Энэ эр Токио дахь  Америкийн тагнуулын төлөөлөгч байсан бөгөөд  Хятадын иргэн Хаог эгнээндээ элсүүлжээ.  Ийнхүү элсүүлэхдээ Хао өмнө нь ч өөрөө ч мэдэлгүй гадаадын тагнуулын албанд тайлан бичихэд туслаж байсан, одоо цааш энэ ажлаа үргэлжлүүлэхгүй байсан ч Хятадад очоод ял шийтгэл хүлээнэ хэмээн сүрдүүлсэн аж. Ингээд сүрдүүлэг ч амжилттай болж, Хао сургуулиа төгсөөд, Хятад руу буцаж, түүнийг төрийн албанд оруулсан бөгөөд Хао АНУ-ын талд тагнуул хийж эхэлжээ.

 

Түүнээс өмнө Хятадын цэргийн аж үйлдвэрийн цогцолборын ажилтан Жэн гэгчийг мөн л тагнуул хийснийг нь илрүүлж баривчилж байв. Тэр мөн л хилийн чанадад суралцах үеэрээ тагнуулын сүлжээнд элсжээ. Тэрбээр Италид суралцах үедээ АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан Сеттэй танилцан, Сет хятад эрийн итгэлийг олж авч, мөн л өөртэй нь холбогдсоных нь төлөө Хятадад очоод шийтгүүлнэ гэж сүрдүүлж, дараа нь өндөр шан харамж амлан, Хятадын цэргийн нууцуудыг дамжуулахыг ятгажээ. Мөн өндөр шан харамж өгөхийн дээр ар гэрийг нь АНУ руу цагаачлахад туслана гэж амалсан аж. Хятадын инженер зөвшөөрч, Америкийн талтай тагнуулын гэрээ байгуулжээ.

 

Энд дуулгахад, Америкийн Тагнуулын төв газар Хятадад тагнуулын сүлжээ байгуулах тал дээр амжилт гаргаж чадсан гэдгээ нуудаггүй юм. ТТГ-ын удирдлага 10 жилийн өмнөх бүтэлгүйтлээс хойш тагнуулын ажиллагааны хуучин хүчин чадлыг сэргээж чадсан хэмээн ярьж байв. Америкийн тагнуулууд хүмүүсийг ятган элсүүлэхийн зэрэгцээ гол дэд бүтэц рүү цахим халдлага хийх ажлаа ч эрчимжүүлжээ. Тухайлбал, энэ ажлын хүрээнд, Уханийн газар хөдлөлтийн мониторингийн төв Америкийн талын цахим халдлагад өртөж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр Цин Ган Путинд таалагдсангүй дээ, тэгээд нэг шалтаг олоод л Ши-д ольчихож дээ, тэрнээс хятадууд хэн нэгнийг сайн судалж, нягтлалгүйгээр сайдад, тэр тусмаа гадаад хэргийн сайдад томилоно гэж байхгүй л дээ, энэ бол Хятадын хувьд ичгэвтэр хэрэг
2023-12-08
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-08