АНУ Оросоос авах ураны хэмжээг гурав дахин нэмжээ
2023-12-08

АНУ Оросоос худалдан авах ураны хэмжээг 2023 оны 10 дугаар сард гурав дахин нэмжээ. Энэ талаарх мэдээллийг Оросын РИА Новости дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ 62,8 сая доллараар 43,25 тонн уран Оросоос худалдан авсан байна. Энэ оны 10 дугаар сард уран худалдан авсан хэмжээ нь хоёр орон ураны худалдаа хийснээс хойших түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн хоёр дахь тохиолдол болж байгаа юм. 

 

АНУ 10 дугаар сард нийтдээ 176 тонн ураныг 300 сая доллараар худалдан авсан байна. Хамгийн их ураныг Их Британиас худалдан авсан бөгөөд энэ улсаас АНУ 98,3 тонн ураныг 177,4 сая доллар төлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин