Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яам пуужингийн халдлагад өртжээ
2023-12-08

Иракийн нийслэл Багдад хотод байх АНУ-ын Элчин сайдын яамны ойролцоо газар руу пуужингаар харваж, улмаар ЭСЯ-ны барилгад түгшүүрийн дохио дугарсан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Пуужингийн дайралтад өртсөний улмаас хүн хохирсон, барилга байшинд гэмтэл гарсан эсэх мэдээлэл тодорхойгүй байна. Өмнө нь, 10 дугаар сарын 17-ноос 11 дүгээр сарын 25-ны хооронд Сири болон Ирак дахь Америкийн цэргүүд нийт 73 удаа халдлагад өртсөн ч хүний амь нас хохироогүй гэсэн мэдээлэл гарч байв. 

 

Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд 10 дугаар сарын долооны өдөр дайн эхэлснээс хойш Америкийн цэргийн баазууд руу халдах явдал эрс нэмэгдсэн юм. Тухай бүрийд ХАМАС бүлэглэлийг дэмждэг "Иракийн Исламын эсэргүүцэл" шийтийн бүлэглэл халдлагын хариуцлагыг өөр дээрээ авч байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Timothy Flynn:
Танд бизнес, хувийн хэрэгцээ, эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж зээл хэрэгтэй бөгөөд танд нөөцлөх барьцаа байхгүй юу? WERSTERN LAPO LOANS-оос сайн хүүтэй хурдан шуурхай зээл аваарай. Тэд сонирхолтой үйлчлүүлэгчдэд урт болон богино хугацааны зээл олгохдоо хурдан бөгөөд найдвартай байдаг. та тэдэнтэй холбоо барьж болно; Имэйл; wersternlapoloanfirm@gmail.com WhatsApp; +1(973) 506-8186 Telegram; @Wersernlapoloan
2023-12-09