Италид хоёр галт тэрэг мөргөлджээ
2023-12-11

Италийн хойд хэсэгт өөд өөдөөс явж байсан хоёр галт тэрэгний бүрэлдэхүүн мөргөлдсөн ноцтой хэрэг гарчээ. Энэ талаар NTD суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мээдэлснээр, хурдны галт тэрэг болон орон нутгийн галт тэрэгний  бүрэлдэхүүн өөд өөдөөсөө явж байгаад мөргөлдсөн бөгөөд галт тэрэг бага хурдтай явж байсан тул ноцтой хохирлоос зайлсхийж чаджээ. Энэ ослын улмаас 17 хүн гэмтсэн, тэдний ихэнх нь хөнгөн гэмтжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, галт тэрэгний бүрэлдэхүүн бага хурдтай явж байсан тул галт тэргэнд ч ноцтой хохирол учраагүй байна.Одоо хэргийн газарт ослын хор уршгийг арилгах ажил явагдаж байгаа бөгөөд төмөр замын хөдөлгөөнийг түр хаажээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин