Америкийн оршин суугч сугалаагаар хоёр удаа 10 сая доллар хожжээ
2023-12-11

АНУ-ын Нью-Йорк хотын оршин суугч эр хоёр жилийн дотор хоёр дахь удаагаа 10 сая доллар хожжээ. Энэ талаар Нью-Йорк Пост сонин мэдээлсэн байна. 

 

Түүнийг Уэйн Мюррей гэх бөгөөд хоёр жилийн өмнө лотоноос 10 сая доллар хожиж байсан бол энэ удаад ч дахин ховор аз түүнд таарчээ. Тэрбээр асар их мөнгөн хонжвор таарсан хоёр сугалаагаа тус бүр 30 доллараар худалдан авч байсан гэнэ. Уэйн Мюррей бүх татвар төлсний дараа 6 000 000 доллар буюу монгол мөнгөөр 20,8 тэрбум төгрөгийн хонжвор гардан авчээ. 

 

Уэн Мюррейд хонжвор таарсан сугалааг худалдсан дэлгүүрийн эзний өгүүлснээр Мюррей их хэмжээний хонжвор авсан ч огтхон ч өөрчлөгдөөгүй, лото тоглох дуртай тул лотоны тасалбар авсан хэвээр байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сугалааны тэнэг ялагч нар шиг мөнгөө хайр найргүй үрэн таран хийх мансууруулах бодис хэрэглэх, буяны үйлс гэж ядууст мөнгө тараах, өөрийгөө эвдэж тэнэгтэх хэрэггүй. Сугалаанаас олон сая доллар хожсон хүн маш ухаалаг байж мөнгийг хүндлэх хэрэгтэй.
2023-12-11