2023 оны ШИЛДЭГ 5 КИНО
2023-12-11

 

Дэлхийн кино урлаг, хөгжим, тоглоомын тухай мэдээллийн хамгийн том мэдээллийн сан болох IMDb портал энэ оны хамгийн их сэтгэгдэл дагуулсан, шилдэг 5 киног нэрлэжээ. Энэ жагсаалтыг гаргахдаа үзэгчдийн үнэлгээ төдийгүй цахим ертөнцөд хэр зэрэг хэлэлцүүлэг өрнүүлснийг ч харгалзсан байна.

 

1. Oppenheimer

 

 

Жанр: намтарчилсан, драм, түүхэн 

Үзэгчдийн үнэлгээ: ⭐️ 8.3 

Улс: АНУ, Их Британи

Найруулагч: Кристофер Нолан

Дүрүүдэд: Киллиан Мерфи, Эмили Блант, Мэтт Дэймон, бага Роберт Дауни, Флоренс Пью

 

Агуулга: Цөмийн зэвсгийг бүтээгч, Америкийн физикч Роберт Оппнхеймерийн амьдралын түүхийг өгүүлнэ. Кинонд Дэлхийн II дайны үеийн он жилүүд гарах бөгөөд Роберт Оппенхеймерийн амьдралын түүх, цөмийн бөмбөг бүтээхэд түүний гүйцэтгэсэн үүргийг энэ кино харуулжээ. Энэ киног Кай Бёрд болон Мартин Шервин нарыэ "Америкийн Прометей: Роберт Оппенхеймерийн сэргэн мандалт ба уналт" номоос сэдэвлэн бүтээсэн аж.

 

 

2.Barbie

 

 

Жанр: комеди, адал явдалт, фэнтези

Үзэгчдийн үнэлгээ: ⭐️ 6.6 

Улс: АНУ, Их Британи 

Найруулагч: Грета Гервиг

Дүрүүдэд: Марго Робби, Райан Гослинг, Америка Феррера, Ариана Гринблатт, Кейт МакКиннон

 

Агуулга:  Хүүхэлдэй төгс ягаан ертөнцөөсөө гарч үлгэртэй огтоос ч адилгүй, жинхэнэ ертөнц рүү орно. Энгийн нэгэн Барби хосгүй, ягаан Барбилендэд амьдрах бөгөөд өдөр бүр нь төгс. Барби хувцас сольж өмсөн, наран шарлагын газарт амарч, бусад Барбитай цагийг өнгөрүүлж, үдэш нь дуу шуутай үдэшлэг зохион байгуулдаг. 

 

Нэгэн өдөр Барби хүүхэлдэйнд үхлийн тухай бодол орж ирнэ. Өндөр өсгийтөд тааруулан бүтээсэн хөлний тавхай нь гэнэт л хавтгай болчихно. Юу болоод байгааг ойлгож, хүүхэлдэйн ердийн ертөнцийг эргүүлэн авчирахын тулд Барби бодит ертөнц рүү явж, өөрөөр нь тоглодог охиныг олох хэрэгтэй болно.

 

3. Guardians of the Galaxy Vol. 3

 

 

Жанр: фантастик, тулаант, комеди, адал явдал

Үзэгчдийн үнэлгээ: ⭐️ 8.1 

Улс:АНУ, Шинэ Зеланд, Франц, Канад

Найруулагч: Жеймс Ганн

Дүрүүдэд: Крис Пратт, Карен Гиллан, Пом Клементьефф, Дэйв Батиста, Зои Салдана

 

Агуулга: Галактикийн хамгаалагчид руу супер хүчтэй Адам Урлок халдана. Тулаанд Небула Адамыг ялж чадах хэдий ч илбэнх хүнд гэмтэж, харин хамгаалагчид түүнийг чипнээс болж эмчлэх боломжгүй болно.

 

4. The Little Mermaid

 

 

Жанр: фэнтези, мелодрам, мюзикл

Үзэгчдийн үнэлгээ: ⭐️ 5.7 

Улс: АНУ

Найруулагч: Роб Маршалл

Дүрүүдэд: Холли Бейли, Жона Хауэр-Кинг, Мелисса Маккарти, Хавьер Бардем, Нома Думезвени

 

Агуулга: Лусын дагина болон газрын ханхүүгийн хоорондын хайр сэтгэлийн тухай алдарт үлгэрээс сэдэвлэсэн кино. Дисней компанийн энэхүү шинэ уран бүтээл интернет орчинд ихээхэн дуулиан тарьсан юм. Нэн тэргүүнд, гол дүрийн жүжигчнээр Холли Бейлиг сонгосон нь үзэгчдийн шүүмжлэлтэй ихээхэн тулгарч, 1989 онд гарч байсан сонгодог хүүхэлдэйн киноны Лусын дагинаас тэс өөр хүн сонгосныг буруушааж байв.

 

 

5. John Wick: Chapter 4

 

 

Жанр: боевик, триллер, криминал

Үзэгчдийн үнэлгээ: ⭐️ 7.6 

Улс: АНУ, Германи 

Найруулагч: Чад Стахелски

Дүрүүдэд: Киану Ривз, Донни Йен, Билл Скарсгард, Шамир Андерсон, Иэн Макшейн, Хироюки Санада

 

Агуулга: Жон Уик бүхий л хөлсний алуурчдаас нуугдсан хэвээр, энэ удаад залуухан, нэр алдарт дуртай Маркиз түүнийг ангуучлах ажлыг тэргүүлнэ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин