АНУ цаашид Украиныг санхүүжүүлэх боломжгүй болжээ
2023-12-11

Украинд хөрөнгө зарцуулж, цаашид Украины сөргөлдөөнийг санхүүжүүлэх боломж байхгүй болсон гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тейлор Грин Х цахим сүлжээн дэх хуудсандаа бичжээ. 

 

"АНУ Оростой дам дайтаж буй, Украин дахь дайныг бид цаашид санхүүжүүлж чадахгүй" хэмээн Грин мэдэгдээд улсын дотоод асуудлаа анхаарах шаардлагатай хэмээн онцолсон байна. АНУ-ын хил Мексикийн хууль бус наймаачдын хяналтад, бүслэгдсэн байгаа энэ үед Америкийн хууль тогтоогчид энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх ёстой гэж Грин цохон тэмдэглэжээ. 

 

Түүнчлэн Америкийн удирдагчдын тэнэг үйлдэл, "аймшигтай хариуцлагагүй байдал"-аас үүдэн АНУ-ын өр 34 их наяд долларт хүрснийг тэрбээр сануулсан байна. Тэрбээр өмнө нь ч Украинд тусламж үзүүлж байгааг эсэргүүцэж байсан бөгөөд энэ оны хоёрдугаар сард мэдэгдэл хийхдээ Украинд тусламж үзүүлж байгаа нь АНУ-ын Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг хэмээн буруутгаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЧАМД ПАДГҮЙ, ЗА ЮУ! ХА ХА ХА
2023-12-12
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-11
Зочин:
АНУ-ын засгийн газар, ялангуяа ардчилсан намын засгийн газар federal reserve fund нэртэй доллар хэвлэдэг хувийн компаниас хүүтэй зээл авч, авсан зээлээ америкийн эдийн засаг ард түмэн биш, дайн, дүрвэгсэд хүмүүнлэгийн тусламжид гэсэн дэмий зүйлд зарцуулж америкийн засгийн газар ард түмэнд хоосон өр үлдээж байна.
2023-12-11
Зочин:
ЧАМД ПАДГҮЙ, ЗА ЮУ! ХА ХА ХА